
Тодруулбал, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний алт, хүрэл медальт, олимпийн наадмын гурван удаагийн аварга Японы жүдоч Тадахиро Номура /60 кг/, Дэлхийн залуучуудын аваргын хошой аварга, Чехийн жүдоч Лукас Крпалек /-100 кг/, Бээжингийн олимпийн наадмын мөнгөн медальт, БНАСАУ-ын тамирчин Ань Кум-аи /52 кг/, Дэлхийн аваргын хошой алт, хошой хүрэл медальт, Ираны жүдоч Араш Миресмаейли /66 кг/, Залуучуудын дэлхийн аваргын хүрэл медальт, Японы тамирчин Ямамото Норихидэ /90 кг/, Залуучуудын дэлхийн аварга, насанд хүрэгчдийн дэлхийн аваргын хүрэл медальт, Японы Юүка Нишида /52 кг/, Дэлхийн аваргын хүрэл медальт, БНСУ-ын бөх Ань Жон-хуан /66 кг/, Залуучуудын дэлхийн аварга БНСУ-ын тамирчин Ким Вон-жун /73 кг/, Бээжингийн олимпийн мөнгөн медальт, дэлхийн аваргын хүрэл, залуучуудын дэлхийн аваргын алтан медальт, БНСУ-ын бөх Ким Жаэ-бум /81 кг/, 2003 оны дэлхийн аварга, Афины олимпийн наадмын тавдугаар байрын шагналт, БНСУ-ын жүдоч Хван Хи-тэ /-100 кг/, “Бээжин-2008” наадмын хүрэл, дэлхийн аваргын хүрэл медальт, БНСУ-ын Жон Гён-ми /-78 кг/, Залуучууд, насанд хүрэгчдийн дэлхийн аваргын хүрэл медальт, Польшийн тамирчин Эйтель Грзегорз /+100 кг/, Залуучуудын дэлхийн аваргын мөнгөн медальт, Украйны бөх Ирина Кинзерска /+78 кг/ нар энэ удаагийн “Дэлхийн цом”-ын тэмцээнд оролцжээ.
“Дэлхийн цом”-ын тэмцээний медальтнууд
Манай тамирчид энэ удаагийн тэмцээнээс 5 aлт, 3 мөнгө, 12 xүрэл медаль хүртсэн бол 10 жүдоч шагналт 5-р байр, 13 тамирчин долдугаар байр тус тус эзэлжээ. Тавдугаар байрын тамирчид олимпийн эрхийн оноондоо 20 оноо нэмэх бол долдугаар байр эзэлсэн жүдочид 16 оноо нэмжээ.
Эрэгтэй 60 кг:
Алт: Д.Төмөрхүлэг /Монгол/
Мөнгө: Тадахиро Номура /Япон/
Хүрэл: Д.Амартүвшин /Монгол/
Хүрэл: Такеши Мацүки /Япон/
Эрэгтэй 66 кг:
Алт: Х.Цагаанбаатар
Мөнгө: С.Мияарагчаа
Хүрэл: Б.Хишигбаяр
Хүрэл: Шого Маэно /Япон/
Эрэгтэй 73 кг:
Алт: Г.Пүрэвдорж /Монгол/
Мөнгө: Майкл Элдред /АНУ/
Хүрэл: Г.Одбаяр /Монгол/
Хүрэл: С.Ням-Очир /Монгол/
Эрэгтэй 80 кг:
Алт: Ким Жае-бум /БНСУ/
Мөнгө: Азамат Сидаков /ОХУ/
Хүрэл: Ласло Чоконай /Унгар/
Хүрэл: О.Ууганбаатар /Монгол/
Эрэгтэй 91 кг:
Алт: Квон Ён-ву /БНСУ/
Мөнгө: Самир Гучапшев /ОХУ/
Хүрэл: Э.Энхбат /Монгол/
Хүрэл: Алемнар Кассачмев /Казахстан/
Эрэгтэй -100 кг:
Алт: Н.Түвшинбаяр /Монгол/
Мөнгө: Б.Тэмүүлэн /Монгол/
Хүрэл: Э.Тулга /Монгол/
Хүрэл: Роман Полосин /ОХУ/
Эрэгтэй +100 кг:
Алт: Грзегорз Эйтел /Польш/
Мөнгө: Сослан Бостанов /ОХУ/
Хүрэл: Аслан Камбиев /ОХУ/
Хүрэл: Ким Сү-вхан /БНСУ/
Эмэгтэй 48 кг:
Алт: Харуна Асами /Япон/
Мөнгө: Чун Жун-ён /БНСУ/
Хүрэл: Б.Бат-Эрдэнэ /Монгол/
Хүрэл: Хван Рюү-ок /БНАСАУ/
Эмэгтэй 52 кг:
Алт: Юүка Нишида /Япон/
Мөнгө: М.Бундмаа /Монгол/
Хүрэл: Ань Кум-аэ /БНАСАУ/
Хүрэл: Ким Кюн-ок /БНСУ/
Эмэгтэй 57 кг:
Алт: Ким Жан-ди /БНСУ/
Мөнгө: Рим Юүн-хуи /БНАСАУ/
Хүрэл: Со Ми /БНСУ/
Хүрэл: Т.Баттөгс /Монгол/
Эмэгтэй 63 кг:
Алт: Ц.Мөнхзаяа /Монгол/
Мөнгө: Кун Жа-ён /БНСУ/
Хүрэл: Ким Сү-гён /БНАСАУ/
Хүрэл: Муцүми Мацүока /Япон/
Эмэгтэй 70 кг:
Алт: Хван Е-сүл /БНСУ/
Мөнгө: Пак Ка-ён /БНСУ/
Хүрэл: Юүка Илда /Япон/
Хүрэл: Ц.Наранжаргал /Монгол/
Эмэгтэй -78 кг:
Алт: Катерин Жакиес /Бельги/
Мөнгө: Жён Гён-ми /БНСУ/
Хүрэл: П.Лхамдэгд /Монгол/
Хүрэл: Галия Улментаева /Казахстан/
Эмэгтэй +78 кг:
Алт: И Жун-юн /БНСУ/
Мөнгө: Ким На-юун /БНСУ/
Хүрэл: Д.Цэрэнханд /Монгол/
Хүрэл: Ирина Кинзерска /Украйн/