Б.Баярмаа гуравт бичигдээд байна

Хуучирсан мэдээ: 2010.07.26-нд нийтлэгдсэн

Б.Баярмаа гуравт бичигдээд байна

Туркийн Кайсери хотноо шатрын дэлхийн өсвөрийн сурагчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож буй манай хоёр шатарчин дөрөв болон тавдугаар өргийн тоглолтоо хийгээд байна. Охидын 17 насны ангилалд оюун ухаанаа сорин өрсөлдөж буй А.Энхтуул дөрөвдүгээр тойргийн тоглолтод Шриланкагийн шатарчинд хожигдсон бол тавдугаар тойрогт ОХУ-ын Айса Имееваг хожсоноор нийт гурван оноотой тавдугаарт бичигдээд байна. Тэрбээр дараагийн тоглолтоо Туркийн шатарчинтай хийх юм.

Харин охидын 15 насны ангилалд өрсөлдөж буй Б.Баярмаа дөрөвдүгээр өргийн тоглолтоо Колумбын шатарчин Пачон Адрианатай хийж, тэнцсэнээр гурван оноотой болж, өөрийнхөө ангилалд гуравдугаарт бичигдлээ. Б.Баярмаа тавдугаар өрөгт Колумбын шатарчинтай тоглоно. Шатарчид нийт 11 өрөг тоглох бөгөөд тэмцээн энэ сарын 31-нд өндөрлөнө.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж