Ерөнхий прокурорын бичигтэй Д.Дэмбэрэл танилцжээ

Хуучирсан мэдээ: 2010.07.26-нд нийтлэгдсэн

Ерөнхий прокурорын бичигтэй Д.Дэмбэрэл танилцжээ

Монгол Улсын ерөнхий прокурор Д.Дорлигжав  УИХ-д гурав дахь албан бичгээ хvргvvлээд байна. Авлигатай тэмцэх газрын дарга, дэд дарга нарын албан тушаалын бүрэн эрхийг түдгэлзүүлж, холбогдсон хэргүүдийг шалгах бололцоо нөхцөл бүрдүүлж өгөхийг хүссэн түүний эхний бичгийг УИХ-ын Хууль зүйн байнгын хороо хэлэлцээд Тусгай хяналтын дэд хороондоо хянаж үзэхийг даалган шилжүүлсэн ч асуудлыг нэг тийш болголгүй хаврын чуулган өндөрлөсөн юм. Харин хоёр дахь бичгийг чуулганы хаалтаас хэдхэн цагийн өмнө ирүүлсэн ч УИХ хэлэлцэлгүй чуулганаа завсарлуулсан. Ерөнхий прокурор энэ долоо хоногт гурав дахь бичгээ УИХ-д илгээгээд хариу хүлээж байна. Уг бичгийг УИХ хэрхэн шийдвэрлэх талаар УИХ-ын Тамгын газрын нарийн бичгийн дарга С.Магнайсүрэнгээс тодрууллаа.

-Улсын ерөнхий прокуро­рын АТГ-ын удирдла­гуудтай холбоотой бичгийг УИХ яаж шийдвэрлэх гэж байгаа вэ?

-УИХ-ын дарга гадагшаа яваад өнөөдөр /баасан гаригт/ үдээс хойш ирэх гэж байна. Д.Дэмбэрэл дарга ирээд үдээс хойш бичигтэй танилцана.

-Хаврын чуулган завсар­лаад бай­гаа. Тэгэхээр Ерөнхий прокурорын албан бичгийг яах бол?

-Маш нууцын зэрэглэлтэй бичиг бай­гаа. УИХ танилцаад шийд хэлэх байх гэв. Одоогоор Ерөнхий про­курорын УИХ-д илгээсэн албан бичигт ямар хариу өгөх нь ийнхүү тодорхой бус байгаа аж. Энэ талаар дугаар шил­­жих мөчид УИХ-ын Тамгын газрын Хуулийн хэлтсээс тод­­руу­лахад, “УИХ-ын дарга Д.Дэмбэрэл асуудалтай танилцсан. Гэхдээ ямар нэгэн шийд­вэр гаргаагүй байна. Маргааш /өнөө­дөр/ шийдвэр гар­гах байх” гэсэн хариул­тыг өгөв.

Маш нууцын зэрэглэлтэй гэх Ерөн­хий прокурорын сүүлийн бичигт  “Улсын ерөнхий прокурорын газраас Авли­гатай тэмцэх газрын дарга, дэд дарга нар эрvvгийн хэрэгт холбогдсон тул Авли­гын эсрэг хуулийн дагуу тэдгээр албан тушаалт­нуудыг албан тушаалаас нь тvдгэлзvvлж шал­гах асуудлыг УИХ-д тавьсан боловч хуульд заасны дагуу шийдвэр гаргаагvйн улмаас Монгол Улсын хууль зөрчигдөж, эрvvгийн хэргийг мөрдөн шалгах ажиллагаа зогсох ноцтой байдал vvсээд байна” гээд УИХ-ын Хууль зvйн байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнийн УИХ-ыг төлөөлж Улсын ерөнхий прокурорын газарт ирvvлсэн албан бичигт тэдгээр албан тушаалтнуудыг мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулахгvй байхаар чиглэл өгсөн тухай тусгасныг дурджээ.

Улсын ерөнхий прокурорын би­чигт цааш нь “Хуулийг хэл­бэ­рэлтгvй хэрэг­жүүлдэг, харин шалгагдаж буй этгээдтэй тохирол­цож шалгадаггvй. Энэ нь хууль зөрчсөн ноцтой vйлдэл төдийгvй хууль гажуудуулах боломж олго­сон алхам болс­ныг Авлигатай тэмцэх газрын удирд­лагуудын өнөө­гийн vйл ажиллагаа ха­руулж байна. 2010 оны долдугаар са­рын 21-нд Тагнуулын ерөнхий газрын мөр­дөн байцаах албанаас Улсын ерөнхий прокурорт хандаж ирvvл­сэн албан бичигт Авлигатай тэмцэх газрын удирдлагууд УИХ-ын чуулган завсарласнаас хойш мөрдөн байцаах ажиллагаанд урь­дын адил саад учруулсаар байгаа тул холбогдох арга хэмжээ авч өгөхийг хvссэн албан бичиг ирүүлсэн.

Иймд мөрдөн байцаах болон про­ку­рорын байгууллагын алба­ны дvгнэлт, Улсын ерөнхий прокурорын тавьсан асууд­лыг ойрын хугацаанд хэлэлцэн, шийд­­вэрлэж өгөхийг хуулийн нэрийн өм­нөөс дахин тавьж байна” гэжээ.

Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж