
Хүүхэд залуучуудын сайн мэдэх Персийн хан хүү тоглоом Холливудын дэлгэцнээ амилжээ. АНУ-д тавдугаар сарын 28-нд нээлтээ хийсэн “Prince of Persia: The Sands of time” кино өнгөрсөн баасан гаригт буюу энэ сарын 23-нд нээлтээ “Өргөө” кино театрт нээлтээ хийлээ. Цаг 55 минут үргэлжлэх энэхүү адал явдалт, тулаант уран сайхны киног найруулагч Mike Newell найруулж, гол дүрд Jake Gyllenhaal8 Gemma Arterton, Ben Kingsley, Alfred Molina, Steve Toussaint нар тогложээ. Кино зургадугаар зууны Персийн их улс гүрэнд өнчин Дастанийг хаан өргөж авч буйгаар эхэлнэ. 15 жилийн дараа Дастан болон хааны вангийн ариун цуст ахан дүүс Garsiv болон Tus Перс улс гүрний цэргийг удирдан ариун нандин Alamut цайзруу довтолсон. Мөн өөрийн улсын ард иргэд дайсандаа зэвсэг нууцаар худалдаалах зэрэг олон хэрэг явдал цөөнгүй тохиолдоно. Nizam Дастан болон түүний үнэнч анд нөхөр Biz нар хамтран энэхүү худал хуурмаг зүйлийн төлөө тэмцэж ахынхаа захиалгыг зөрчин Alamut цайзын зүүн зүгийг гарах гарцийг нээснээр золгүй байдал, саад бэрхшээлтэй тулгардаг. Байлдааны хугацаанд Дастан гүнж Таминад / ялагдал хүлээдэг. Тулаанд ид шид, тэмцэл, тулааны гайхамшиг, элдний хүч чадлийг харах болно. Мөн тэдний цаашдийн харилцаа хэрхэн яаж үргэлжлэх сонирхолтой үйл явдал өрнөхийг та энэхүү киноноос үзэх болно. Кино өдөр бүр “Өргөө” кино театрын дэлгэцнээ 12.10, 14.40, 17.10, 19.40, 22.10 цагаас гарч байна.
М.Урин