Чикаго хотод шагайн харвааны тэмцээн болно

Хуучирсан мэдээ: 2010.07.25-нд нийтлэгдсэн

Чикаго хотод шагайн харвааны тэмцээн болно

Монголын шагайн холбооноос шагайн харвааг сурталчилах, уг спортоор хичээллэгчдийн тоог нэмэгдүүлэх зорилгоор гадаадад ажиллаж, амьдардаг монголчуудынхаа дунд  жил бүр тэмцээн уралдааныг уламжлал болгон зохион явуулдаг аж. Энэ жилийн Монгол шагайн харвааны тэмцээнийг АНУ-ын Чикаго хотын “Harms woods” цэцэрлэгт хүрээлэнд ирэх наймдугаар сарын 8-14-нд зохион байгуулахаар болжээ. Уг тэмцээнд Монголын мэргэн цолтой харваачид болон Сан-Франциско,Оакланд, Сакраменто, Лос Анжелос, Чикаго зэрэг хотуудын мэргэн харваачид, баг тамирчид очиж, онч мэргэнээ сорих юм байна.

П.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж