
Эрэгтэйчүүдийн харваанд Багануур дүүргийн харъяат Улсын хошой мэргэн Д.Нямсүрэнгийн хүү спортын мастер Н.Өлзийбилэг 40 сумнаас 30 онож тэргүүн байранд шалгарсан бол удаах байранд Өмнөговь аймгийн “Тавантолгой транс” ХХК-ийн харваач, Улсын гоц мэргэн Ж.Баттөмөр, Багануур дүүргийн “Уурхайчин” багийн харваач, спортын мастер А.Мөнхтогтох нар тус тус 29 онож товхлон, залуу мастер А.Мөнхтогтохын ялалтаар өндөрлөсөн байна. Дөрөвдүгээр байрын төлөө мөн л товх харвах болсон бөгөөд Багануур дүүргийн “Уурхайчин” багийн харваач, спортын мастер Баттүшиг, Баянгол дүүргийн “Гео транс” багийн харваач, спортын мастер Эрдэнэзуу нар 28 онож, дөрөвдүгээр байрын төлөө товхлон, Эрдэнэзуу мастер товхоо авсан байна.
Харин эмэгтэйчүүдийн харваанд энэ жилийн улсын баяр наадмын түрүү, Улсын хошой мэргэн спортын мастер Эрдэнэтуяа 40 сумнаас 30 онож тэргүүн байранд шалгарсан бол, Өмнөговь аймгийн “Тавантолгой транс” ХХК-ийн харваач, спортын мастер И.Цэцэгмаа 27 онож хоёрдугаар байранд, Өмнөговь аймгийн харваач, улсын мэргэн С.Баярмаа, Төв аймгийн харваач, спортын мастер Х.Оюунчимэг нар 26 онож гуравдугаар байрын төлөө товхлон, мастер Х.Оюунчимэг гуравдугаар байр, Улсын мэргэн С.Баярмаа дөрөвдүгээр байранд орлоо. Тавдугаар байрын төлөө Улсын мэргэн Б.Батзаяа, Дорноговь аймгийн харваач, спортын мастер Я.Баярцэцэг, спортын дэд мастер Б.Алтанзул нар 24 онож товхлосноос спортын мастер Я.Баярцэцэг товхоо авч тавдугаар байранд шалгарлаа.
Хүүхдийн харваанд Төв аймгийн харваач Б.Отгонжаргал 32 сумнаас 24 онож нэгдүгээр байр, Багануур дүүргийн харваач Б.Содномпил 23 онож хоёрдугаар байр, Төв аймгийн харваас У.Төмөрхуяг 22 онож гуравдугаар байранд, Төв аймгийн харваач Н.Энэрэл, Б. Энхтамир нар дөрөв, тавдугаар байрыг эзэлж байна.