Ливан Израилийн тагнуулын талаар гомдол гаргана

Хуучирсан мэдээ: 2010.07.25-нд нийтлэгдсэн

Ливан Израилийн тагнуулын талаар гомдол гаргана

Фото: ISRA.com
Ливаны Засгийн газрын сайд нар  улс орон дахь Израилийн тагнуулын үйл ажиллагааны талаар илтгэл бэлтгэн НҮБ-д албан ёсны гомдол өгөхөөр шийджээ. Зөвхөн сүүлийн дөрвөн сард Израилийн  талд тагнуул хийсэн гэх дөрвөн хүн баривчлагдсан байлаа. Дөрөвдүгээр сараас хойш тэдний тоо бараг тавиад хүн болоод байна.
Сүүлийн үед тагнуул туршуулууд  зугтан зайлах нь их болсонд Ливаны эрх баригчид  сэтгэл дундуур байна. Жишээлбэл, өнгөрсөн долоо хоногт  нэгэн сэжигтэн Израиль руу зугтаж, нөгөө нь Франкфурт руу, гарав дахь нь Лондон руу зугтан гарсан байлаа. Ливаны эрх баригчдын үзэж буйгаар НҮБ Израилиас Ливанд тагнуул, туршуул элсүүлэхээ зогсоохыг шаардах эсвэл тэднийг гэртээ суугаад зугталгүйгээр баривчлахыг хүлээж бай хэмээн хэлүүлэх гээд байх шиг.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж