
Калифорнийн захирагч Арнольд Шварценеггер өөрийн бүрэн эрхийн хугацаа дуусахаас өмнө мужийн улс төрийн нийгэмлэгтээ Холливудын бас нэг төлөөлөгчийг оруулж ирэв. Энэ удаа эмэгтэйчүүдийн асуудал эрхэлсэн комисст жүжигчин эмэгтэй Жин Дэвисийг оруулжээ.
Энэ комисс нь намаас хамааралгүй бөгөөд Дэвис ардчилагч учраас бүгд найрамдагч Шварценеггерт саад болохгүй гэж үзсэн бололтой. Комисс нь эмэгтэйчүүдийн тэгш эрхийг хангах талаар ажилладаг ба Дэвисийн цалин нь өдөртөө 100 ам.доллар байх юм.
Жина Дэвис анх Сидни Поллакийн «Тутси» (1982) гэх кинонд тоглосон ба «Ялаа», «Битлджюс» ба «Тельма ба Луиза» гэх нэртэй киноны дүрүүдийг бүтээжээ. «Аргагүйн эрхэнд жуулчин» (1988) киноны туслах дүрээр тэр эмэгтэй Оскарын шагнал авч байлаа.
Түүнийг энэ албанд томилсон нь бас санамсаргүй биш. Тэрээр охиныхоо хамт G ангиллын чансааны хөтөлбөрийг үзээд эр эм баатруудын асар их ялгаанд гайхсан гэдэг. Ингээд тэр энэ асуудлаар судалгаа явуулахыг ивээн тэтгэж байжээ. Судлаачид кино болон нэвтрүүлгийн нэг эмэгтэй дүрд гурван эрэгтэйн дүр ноогдож байгааг гаргасан юм. Харин одоо тэр ялгааг арилгахаар Дэвис ажиллана.