Филиппинд газар хүчтэй хөдөлжээ

Хуучирсан мэдээ: 2010.07.25-нд нийтлэгдсэн

Филиппинд газар хүчтэй хөдөлжээ

Бямба гаригийн өглөөгүүр Филиппинд Рихтерийн шаталбараар 7,3-7,4 баллын хүчтэй  газар хөдлөлт бүртгэгдсэн байна гэж АНУ-ын Геологийн албаны мэдээнээс үндэслэн AFP мэдээлжээ.
Газар хөдлөлтийн төв нь Минданао арлын Котабато мужаас баруун өмнө зүгт 100 км-ын цаана байсан байна.
Хохирол сүйрлийн талаар Филиппин мэдээлээгүй байгаа. Цунамийн аюул байхгүй гэнэ. Филиппины ольтригийн 7000 орчим арлууд “Номхон далайн галт цагираг” гэгдэх тектоникийн  хүчтэй хагалбар дээр оршдог.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж