Х.Баттулга: Монголын жудог дэмждэг маш олон хүн байдаг

Хуучирсан мэдээ: 2010.07.25-нд нийтлэгдсэн

Х.Баттулга: Монголын жудог дэмждэг маш олон хүн байдаг

Спортын төв ордонд болж буй “Дэлхийн цом”-ын тэмцээний аваргын алтан медалийн төлөөх барилдаан эхэлж байна. Энэ үед Монголын Жүдо бөхийн холбооны тэргүүн Х.Баттулга сэтгүүлчдэд дараах яриаг өглөө. Тэрбээр “Монголын жүдог, жүдочдыг дэмждэг маш олон хүн байдаг. Эдгээр хүмүүсийн хүчээр Монголд “Дэлхийн цом”-ын тэмцээнийг хоёр дахь жилдээ зохион байгуулж байна. Олимпийн наадамд оролцоход энэхүү тэмцээн ихээхэн үр дүнгээ өгдөг. Бид нэг жинд амжилттай 4-5 хүнийг оролцуулахаар бэлтгэсэн. Хүнд жинд жаахан хэцүү байгаа. Ялангуяа эмэгтэйчүүдийн төрөлд. Гэхдээ бид маш сайн бэлтгэл хийсэн” гэв.

Б.Мандах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж