УИХ-ын дарга Д.Дэмбэрэл УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргын урилгаар манай улсад айлчилж байгаа Японы парламентын Төлөөлөгчдийн танхимын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга ноён Сүзүки Мүнэог хүлээн авч уулзав.
Хоёр орны харилцааг хөгжүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулж, манай ард түмэнд олон удаа халуун сэтгэлийн тусламж дэмжлэг үзүүлж байсанд нь ноён Сүзүки Мүнэод УИХ-ын дарга талархал илэрхийлээд Монголд оронд тавтай зочлохыг ерөөв. Монгол оронд ардчилал, зах зээлийн нийгмийг төлөвшүүлэхэд Япон улс гол хандивлагч орон байсаар ирснийг УИХ-ын дарга уулзалтын үеэр онцлоод улс орныхоо эдийн засгийг хөгжүүлэх, ялангуяа ашигт малтмалын нөөцийг ашиглахад УИХ ихээхэн анхаарал тавьж Оюутолгой, Тавантолгой зэрэг байгалийн асар их баялагтай томоохон ордыг эргэлтэд оруулах эрх зүйн үндсийг тогтоосныг дурьдав. Мөн өргөн уудам газар нутагтай Монгол орны хувьд уул уурхайн салбар, ашигт малтмалын ордыг ашиглах дэд бүтцийг хөгжүүлэх асуудал чухлаар тавигдаж байгаа, эрчим хүч, төмөр зам, засмал зам тавих, нүүрс боловсруулах үйлдвэр, ураны ашигт малтмалыг ашиглах зэрэг салбаруудад Япон улсын хөрөнгө оруулалт, орчин үеийн техник технологи чухал ач холбогдолтойг онцлов.
Түүнчлэн хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд парламентууд чухал үүрэгтэйг УИХ-ын дарга онцлоод парламентын гишүүд, парламент дахь хоёр талын бүлгүүдийн харилцан уулзалт, айлчлалыг тогтмолжуулах сонирхолтой байгаагаа хэлээд ноён Сүзүки Мүнэогийн энэ удаагийн айлчлал нь хоёр орны парламентын харилцааг улам ойртуулж шинэ шатанд гаргахад бас нэг чухал алхам болж буйг онцоллоо.
Монгол оронд зочилж, тус улсад анх удаа олон намын оролцоотой чөлөөт сонгууль явагдсаны 20 жилийн ойн арга хэмжээнд оролцсон, хоёр орны харилцаа иж бүрэн түншлэлийн зарчмын үндсэн дээр амжилттай хөгжиж буйд сэтгэл өндөр байгаагаа ноён Сүзүки Мүнэо онцлов. Тэрбээр Японы олон пүүс компаниуд Монголын ураны салбар, Тавантолгойн ордод хөрөнгө оруулж хамтран ашиглах сонирхолтой байдгийг хэлээд энэхүү хүсэл эрмэлзлийг бодит ажил хэрэг болгох талаар дэмжлэг үзүүлэхийг УИХ-ын даргаас хүслээ. Мөн хоёр орны парламент хоорондын ажил хэрэгч харилцааг улам хөгжүүлэхийн төлөө байгаагаа дурьдаад энэ асуудлаар парламентын удирдлага болоод байнгын хороо, парламентын бүлгийн нөхөддөө санал бодлоо хэлж ярина гэдгээ илэрхийлэв. Тэрбээр энэ оны дөрөвдүгээр сарын 1-ээс эхлэн Японы иргэдийг Монголд визгүй зорчуулж эхэлсэнд Монголын төр, засагт талархал илэрхийлээд энэ оны арваннэгдүгээр сард Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн Япон улсад хийх төрийн айлчлал хоёр орны харилцааны түүхэнд шинэ хуудас нээнэ гэдэгт итгэж буйгаа онцлов.
УИХ-ын дарга уулзалтын төгсгөлд Японы парламентын хоёр танхимын даргыг Монголд айлчлахыг урьсан урилга хэвээр байгаа гэдгийг уламжилж өгөхийг хүсэв. Харин Монголд зочлох боломж олгож айлчлалын сонирхолтой хөтөлбөр гаргасан УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга З.Энхболд, хоёр орны парламент хоорондын харилцааг хөгжүүлэхэд ихээхэн хүчин зүтгэлтэй ажиллаж байгаа УИХ дахь Монгол-Японы парламентын бүлгийн дарга Д.Ганхуяг нарт зориуд талархал дамжуулж өгөхийг ноён Сүзүки Мүнэо УИХ-ын даргаас хүслээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Холбоотой мэдээ