Төрийн ажлыг иргэддээ хүргэхийг анхаарууллаа

Хуучирсан мэдээ: 2010.07.25-нд нийтлэгдсэн

Төрийн ажлыг иргэддээ хүргэхийг анхаарууллаа

Төрийн ажлыг иргэддээ хүргэхийг анхаарууллаа
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Архангай аймгийн Эрдэнэбулган сумын иргэдтэй уулзлаа.    Үндэсний аюулгүй байдал, үзэл баримтлалын зорилгын салшгүй хэсэг нь монгол хүн, гэр бүл, үндэсний аж ахуйн нэгжээ бүх талаар дэмжиж туслахад оршино гэж Ерөнхий сайд уулзалтын эхэнд тэмдэглэв.  Төр иргэнээ эрүүл байлгахын тулд эрүүл мэндийг нь хамгаалж, эрүүл иргэнээ боловсролтой  болгох ёстой. Эрүүл, боловсролтой иргэнээ ажлын байраар хангаж, хувиараа хөдөлмөр эрхлэгч, малчин зэрэг бүх хүнийг тэтгэвэртэй болгоно. Үүний тулд уул уурхайн, хөдөө аж ахуй зэрэг салбараас олох орлогыг “Хүний хөгжил сан”-д төвлөрүүлж иргэддээ ил тод, шударгаар хуваарилна. Ажлын байр бий болгох, Их бүтээн байгуулалт, бизнес эрхлэх орчныг “Хүний хөгжил сан”-гийн тухай хуулийн хүрээнд бүх талаар бүрдүүлнэ гэж Ерөнхий сайд хэлэв.
Гэхдээ иргэдээ бэлэнчлэх сэтгэлгээнд сургах бус, хөгжилтэй орон болгохын тулд төр, засаг нь ойлгомжтой, шударга, иргэний нийгмийн оролцоотой, хяналттай байх ёстой гэж тэрээр үзэж байна.
Бүтээлч ард түмэн-хөгжилтэй улс болохын тулд хөдөө аж ахуй, үйлдвэрлэл, үйлчилгээ, төр нийгмийн харилцаа зэрэг бүх салбарт Европын стандартыг нэвтрүүлнэ гэж Ерөнхий сайд С.Батболд ажлаа хүлээж авсныхаа дараа мэдэгдсэн. Энэ байр сууриндаа хэвээр байгаа, ажил хийгдээд эхэлсэн, үр дүнд хүргэнэ гэдгээ Засгийг газрын тэргүүн  Архангайчуудад хэллээ.
Засгийн газар орон нутгийн хөгжлийн индексийг гаргаж, байгалиас хараат бус, эрчимжсэн мал аж ахуй хөгжүүлэх, үнийн өсөлтөөс иргэдээ хамгаалахын тулд хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний үнийг хувийн хэвшилтэйгээ хамтран зохицуулах, орон нутагт эрх мэдэл, хариуцлагыг нь давхар хүлээлгэх зэрэг бодлого баримталж байна.
Хамтарсан Засгийн газар улс орны хөгжил, ард иргэдийн эрх ашгийн төлөө олон ажил амжуулж байгаа ч хийж, бүтээснээ сурталчилж иргэддээ хүргэхэд анхаарахгүй байгааг олон хүн сануулсныг Ерөнхий сайд хүлээн зөвшөөрлөө.
Хүнээ хөгжүүлж байж улс орноо хөгжүүлнэ. Хөгжил, дэвшлийн төлөө гэсэн аливаа бүтээлч санал, санаачлагыг Засгийн газар бүх талаар дэмжинэ гэж Ерөнхий сайд С.Батболд уулзалтын төгсгөлд онцлон тэмдэглэлээ. Монгол Улсын Ерөнхий сайдын баруун 9 аймагт хийх албан томилолт үргэлжилж байна гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж