Олны танил эрхмүүд “цагааныг” онцлов

Хуучирсан мэдээ: 2010.07.25-нд нийтлэгдсэн

Олны танил эрхмүүд “цагааныг” онцлов

Хорвоогийн юмс үзэгдэл хүн зон хүйн хэлхээтэй хэмээн итгэж бэлгэшээдэг цөөхөн ард түмний нэг нь Монголчууд бид. Шинэ сарын эхний өдөр ямар байна тэр жилээ тийм байна хэмээн бүтэн жилийн зурлагаа тольдож, тэр өдөр өмсөх зүүх, идэж уухдаа хүртэл цензуртэй ханддаг билээ.  Эртнээс улбаатай энэ уламжлал эдүгээ ч үргэлжилсээр байгаа бөгөөд баяр наадмын өдрүүдэд сайн сайхны бэлгэдэл болсон цайвар өнгийн дээлтнүүд зонхилж байлаа. Аварга Д.Сумъяабазар, “Итгэлт-Орших” группийн захирал Б.Билэгдэмбэрэл, “Бурхан Халдун” группийн Ерөнхийлөгч Н.Мөнхдаш нарын эрхмүүд цасан цагаан өнгийн дээлээр гангарсан бол олны танил эрхмүүдийн ихэнх цайвар өнгийн дээлээр гоёжээ. 




NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж