О.Ган-Очир завгүй явна

Хуучирсан мэдээ: 2010.07.25-нд нийтлэгдсэн

О.Ган-Очир завгүй явна

Хошин урлагийн “Өнгөт инээд” хамтлагийн гишүүн бүжигчин, жүжигчин О.Ган-Очир сүүлийн үед тун завгүй нэгэн болжээ. “UBS” телевизийн “Universe best songs”, “Tv miss” тэмцээнд ажилласан  тэрбээр залуу уран бүтээлчдийн хийж байгаа инээдмийн уран сайхны кинонд тоглож байгаа ажээ.  Түүний тоглож буй шинэхэн киноны нэрийг  одоогоор хараахан эцэслэн шийдээгүй  юм байна.  Хөдөлгөөнтэй тэрбээр мөн давхар “Ахан дүүс” продакшныхаа хийдэг нэвтрүүлгийн ажлыг амжуулж  байгаа гэнэ. Дашрамд сонирхуулахад  “UBS” телевизийнхэн  “Universe best songs 2010” уралдааны шилдэг оролцогчидтой хамтран “Мама миа” мюзикл  уран сайхны кино хийхээр төлөвлөжээ. Хараахан киноны ажил нь  эхлээгүй байгаа ч уг мюзиклд  О.Ган-Очир жүжигчний хувьд дүр бүтээхээс биш бүжиг дэглэх эсэх нь тодорхойгүй байгаа юм байна.

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж