Хакухо түрүүлэх нь тодорхой болов

Хуучирсан мэдээ: 2010.07.25-нд нийтлэгдсэн

Хакухо түрүүлэх нь тодорхой болов

Өчигдөр болсон башёгийн 14 дэх өдрийн барилдаанд их аварга Хакухо М.Даваажаргал озэки Харумафүжитэй учраа тааран барилдаж, сукуинагэ мэхээр давснаар башёгийн 14 дэх даваагаа авч, нагоя башёд түрүүлэх нь тодорхой болсон юм. Мөн түүний дараалсан давааны тоо 46 болж, домогт ёкозуна Тайхогийн амжилтыг эвдлээ. Харин их аварга өнөөдөр озэки Барутотой барилдана.
Башёгийн сүүлийн өдрийн барилдаанд манай бөхчүүдээс озэки Харумафүжи Д.Бямбадорж озэки Котоошютай, Какурюү М.Ананд сэкиваки Кисэносатотой, Токитэнкү А.Хүчитбаатар маэгаширагийн тэргүүн бөх Точиозантай барилдах бол Хакуба А.Өнөржаргал, Токүсэгава Б.Ганболд нарын манай хоёр бөх хоорондоо барилдахаар оноолт таарсан байна. Түүнчлэн Кёкүтэнхо Н.Цэвэгням, Асасэкирюү Б.Дашням нар хоорондоо барилдах бол Моконами Г.Базарсад Такэказэтай, Тамаваши Б.Мөнх-Оргил Тосаюүтакатай, Шотэнро Д.Нямсүрэн Таманошиматай тус тус барилдах юм.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж