Олимпийн аварга алтын төлөө барилдахаар боллоо

Хуучирсан мэдээ: 2010.07.25-нд нийтлэгдсэн

Олимпийн аварга алтын төлөө барилдахаар боллоо

Спортын төв ордонд болж буй “Дэлхийн цом”-ын тэмцээн үргэлжилж байна. Дөнгөж сая эрэгтэйчүүдийн -100 кг-ын жингийн аваргын алтан медалийн төлөө барилдах бөхчүүд тодорлоо. Энэ жингийн аваргын төлөөх барилдаанд олимпийн аварга Н.Түвшинбаяр, дэлхийн залуучуудын аваргын хүрэл медальт, ОУХМ Б.Тэмүүлэн нар өрсөлдөхөөр болж байна. Манай хоёр бөх саяхан Монголын жүдо бөхийн холбооноос зохион байгуулсан “Шилдэг найм” тэмцээнд мөн аваргын төлөө өрсөлдөж, Б.Тэмүүлэн ялсан юм. Ийнхүү олимпийн аварга Н.Түвшинбаяр алтан медалийн төлөө шалгарч үлдсэнээр олимпийн наадмаас хойшхи анхны олон улсын тэмцээн буюу “Дэлхийн цом”-ын тэмцээнээс медаль хүртэх боломжоо хангаад байна. Харин алт уу, мөнгө үү гэдэг нь үдээс хойшхи финалын барилдааны дараа тодорно.

Б.Баясах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж