Д.Төмөрхүлэг “Дэлхийн цом”-ын хошой аварга боллоо

Хуучирсан мэдээ: 2010.07.25-нд нийтлэгдсэн

Д.Төмөрхүлэг “Дэлхийн цом”-ын хошой аварга боллоо

Монголын жүдо бөхийн холбооны зохион байгуулж буй “Дэлхийн цом”-ын тэмцээний хүчтэй өрсөлдөгч, хүндтэй зочдын нэг нь энэ удаагийн тэмцээний 60 кг-д өрсөлдсөн олимпийн гурван удаагийн аварга, Японы алдарт бөх Тадахиро Номура байсан юм. Алдарт бөх Тадахиро Номура энэ удаа аваргын төлөөх барилдаанд манай шилдэг залуу бөхчүүдийн нэг, залуучуудын ДАШТ-ий хошой мөнгөн медальт Д.Төмөрхүлэгтэй таарсан юм. Олны сонирхлыг зүй ёсоор татсан тус барилдаанд манай бөх Д.Төмөрхүлэг олимпийн гурван удаагийн аварга Номураг юко үнэлгээгээр ялснаар жүдогийн домог болсон алдарт тамирчныг буулган авсан анхны Монгол жүдоч боллоо. 1996, 2000, 2004 оны олимпийн наадмын алтан медалийн эзэн, алдарт бөх Тадахиро Номура 1974 онд төрсөн бөгөөд 1996 оны Атлантагийн олимпийн наадамд олимпийн хүрэл медальт Д.Нармандах гавьяатыг ялж байсан бол 2000 оны Афины олимпод дэлхийн аварга Х.Цагаанбаатарыг ялж байсан түүхтэй юм.
Жүдо бөхийн шигшээ багийн тамирчин, ОУХМ Д.Төмөрхүлэг ийнхүү “Чингис хаан” дэлхийн цомын тэмцээний аварга болсноор энэ онд хоёр дахь “Дэлхийн цом”-доо түрүүлээд байна. Манай тамирчин өмнө нь өнгөрсөн хоёрдугаар сард Австрийн Вена хотноо болсон “Дэлхийн цом”-д түрүүлж байсан юм.

Б.Баясах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж