Х.Цагаанбаатар VS С.Мияарагчаа

Хуучирсан мэдээ: 2010.07.25-нд нийтлэгдсэн

Х.Цагаанбаатар VS С.Мияарагчаа

Монгол Улсад зохион байгуулж буй “Дэлхийн цом”-ын тэмцээн Спортын төв ордонд үргэлжилж байна. Өчигдөр болсон эхний өдрийн тэмцээний сонирхолтой барилдааны нэг нь 66 кг-ын жингийн аваргын төлөөх барилдаан байв. Энэ жингийн аваргын төлөөх барилдаанд Олон улсын жүдо бөхийн холбооны чансааг тэргүүлэгч, Афины олимпийн хүрэл, Дэлхийн аваргын алтан медальт Х.Цагаанбаатар, чансааны гуравт бичигдэж буй ОУХМ С.Мияарагчаа нар үлдсэн юм. Манай хоёр тамирчинд дэлхийн чансааны 1, 3-т бичигдэх болсноос нь хойш “Дэлхийн цом”, “Их дуулга” гээд дэлхийн томоохон тэмцээнүүдэд аваргын төлөө барилдах боломж өнөөдрийг хүртэл хараахан олдоогүй байсан юм. Харин эх орондоо болсон “Дэлхийн цом”-д манай хоёр тамирчин ийнхүү аваргын төлөө учраа таарч, энэ барилдаанд дэлхийн аварга Х.Цагаанбаатар вазари үнэлгээгээр өрсөлдөгчөө ялсан нь дэлхийн жүдо бөхийн түүхэнд тэмдэглэгдэн үлдэх сонирхолтой барилдааны нэг байлаа.
Б.Баясах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж