Хар арьстан хос цагаан охин төрүүлжээ

Хуучирсан мэдээ: 2010.07.23-нд нийтлэгдсэн

Хар арьстан хос цагаан охин төрүүлжээ

Хар арьстан хос цагаан охин төрүүлжээ
Британийн эрдэмтэд нэгэн ер бусын тохиолдолд тайлбар өгч чадахгүй байна. Нигерээс гаралтай хар арьстан хос цагаан арьстай, цэнхэр нүдтэй, цайвар бөгөөд буржгар үстэй охин төрүүлжээ.

Охины эцэг 44 настай Бен охиноо анх хараад гайхсандаа “Минийх гэж үү? Та нар андуураагүй биз” гэж асуусан гэнэ. Гэхдээ Бен эхнэртээ бүрэн итгэлтэй байгаагаа хэлж байв. Охиныг Нмачи гэж нэрлэсэн нь тэдний хэлээр “Тэнгэрлэг гоо үзэсгэлэн” гэсэн үг ажээ. Оксфордын генетикчид The Sun сонинд ярилцлага өгөхдөө хосуудад цагаан арьстан удам байсан байж магадгүй гэв. Бен ярихдаа түүний эхийн арьс түүнээс цагаавтар байсан гэхээс өөр зүйлийг мэдэхгүй гэсэн байв. Мөн Нмачийн үс цагаан арьстан хүүхдүүдийнхээс өөр буржгар байгааг эрдэмтэд анзаарчээ.

Тэдний хоёр охин эцэг эх шигээ өнгөтэй бөгөөд одоо цагаан арьстай дүүгээ сонирхон харж байгаа гэнэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж