
Ерөнхий сайдын орлогч Игорь Сечин уг цахилгаан станцыг сэргээн засварлах ажлыг хариуцаж байгаа ба түүний бууринд бараг цоо шинэ станцыг барина гэлээ. Засварын ажлын зардлыг тэрээр 1,5 сая ам.доллар гэж үнэлсэн байна. Хүчин чадлыг нь 25-30 мегаватт болгох гэнэ. УЦС-д довтолсныг оросууд террор гэж үзээгүй хорлон сүйтгэл гэх зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэжээ. Долдугаар сарын 21-ний өдөр зэвсэглэсэн зургаан хүн УЦС-ын хоёр хамгаалагчийг хөнөөгөөд таван тэсрэх төхөөрөмж тавиад зайлжээ. Түүнээс дөрвөн бөмбөг нь дэлбэрч хоёр гидро агрегат ба трансформаторын дамжуулах станцыг дэлбэлсэн байлаа. Усан цахилгаан станц нь голын уснаас хоолойгоор татан агрегатуудыг ажиллуулаад дараа нь мөн л хоолойгоор усыг голд эргэн оруулдаг байсан учир ойр хавьд нь болон станцад усан живэх аюул байхгүй. Террористуудын нэрийг тогтоосон бөгөөд харин түүнийг мөрдөн байцаалтын улмаас нууцалж байгаа гэнэ.