
Макүүчи зиндаанд зодоглож буй манай бусад бөхчүүдийн тухайд өнөөдөр озэки Харумафүжи Д.Бямбадорж озэки Барутог окуридаши мэхээр давж, башёгийн зургаа дахь даваагаа авсан бол Какурюү М.Ананд ёрикири мэхээр Кёкүтэнхо Н.Цэвэгнямыг давснаар 10 даваатай болж байна. Мөн өнөөдөр манай сумочдоос Асасэкирюү Б.Дашням котэнагэ мэхээр Какизоэг давсан бол Моконами Г.Базарсад, Токүсэгава Б.Ганболд, Шотэнро Д.Нямсүрэн, Тамаваши Б.Мөнх-Оргил нар өвдөг шорооджээ.
С.Цэлмэг