2010 оны эхний хагас жилийн байдлаар Хөвсгөл аймгийн Алаг-эрдэнэ, Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын нутагт дөрвөн удаагын гаралтаар 42 мал боом өвчнөөр өвчилж улмаар түүхий эд бүтээгдэхүүнээр дамжин 24 хүн өвчилсөн ба нас баралт байхгүй байгаа гэнэ. Одоогоор голомтонд буюу Зүүнбүрэн сумын боом өвчний голомтонд нийт 19 өрхийн 55 хүн, адуу -251, үхэр-316, хонь-49, ямаа – 170, нийт 608 толгой мал байна.
Аймгийн хэмжээнд “Боом” өвчний онош батлагдсан болон сэжигтэй, онош үгүйсгэгдсэн гэсэн 24 өвчтөнөөс, аймгийн нэгдсэн эмнэлгийн тасагт 14, сэжигтэй – 1, ХӨСҮТ, Дархан Уул аймгийн Нэгдсэн эмнэлэгт тус бүр нэг өвчтөн эмчлүүлж, аймгийн нэгдсэн эмнэлгээс дөрвөн өвчтөн эдгэрч, өвчний онош үгүйсгэгдсэн гурван иргэн гарсан гэв.
Онцгой байдлын хуралдаан дээр Аймгийн засаг даргаас дараах санал ирүүлсэнийг нь Засгийн газарт танилцуулж санал сонсохоор боллоо. Үүнд. Ариутгал халдваржуулалт хийхэд нэн шаардлагатай байгаа автомашин 1 ширхэг, Хлорын шохой 3 тонн, Повидон иод 3000 литр, Боомын вакцин 18 литр, Хүн нэг бүрийн халдвар хамгаалалтын хувцас 50 иж бүрдлийг нөөц хөрөнгөнөөс гаргаж өгөхийг хүссэн байна.
Б.Энхмандах
Холбоотой мэдээ