“Их хурд”-д айрагдсан халтар морийг 25 саяар авчээ

Хуучирсан мэдээ: 2010.07.23-нд нийтлэгдсэн

“Их хурд”-д айрагдсан халтар морийг 25 саяар авчээ

Гурван жилд нэг удаа болдог морины их олимп  “Их хурд” уралдаан энэ жил анх удаа нийслэлд зохион байгуулагдсан. Түүнтэй холбоотойгоор ч тэрүү энэ удаа уралдсан морьдын тоо харьцангуй цөөн байсан. Эрхин тоотой 108 азарга, 200 гаруй их насны морьд тоосоо өргөсөн “Их хурд-5” уралдаанд түрүү магнай болсон Б.Баасанбазарын хонгор, айргийн гуравт хурдалсан Ц.Баянжаргалын халтар морь сонирхогчдын анхаарлыг онцгойлон татжээ. Учир нь эдгээр хурдан буянгууд төрсөн ах дүүс бөгөөд энэ жил 11 настай халтар морийг   “Их хурд”-аас ердөө хоёрхон хоногийн өмнө Ц.Баянжаргал уяач 25 саяар худалдан авчээ. Улсын баяр наадамд есөд хурдалсан хонгор морь өмнө нь Батжаргалын хэмээн цоллогддог байсан юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж