Д.Оюунбилэг Тод манлай уяач болно

Хуучирсан мэдээ: 2010.07.23-нд нийтлэгдсэн

Д.Оюунбилэг Тод манлай уяач болно

Хэдхэн хоногийн өмнө болсон шигшмэл морьдын “Их хурд-5” уралдаанд их насанд түрүүлгэж, азаргаа гуравлуулсан аймгийн Алдарт уяач Д.Оюунбилэг энэ жил  өмтэй, одтой наадаж байгаа уяачдын нэг. АХ-ын 89 жилийн ой, Их Монгол улс байгуулагдсаны 804 жилийн ойн их баяр наадамд азарга түрүүлгэсэн тэрээр зөвхөн энэ он гарсаар улс бүсийн наадмаас 2 түрүү, гурван айраг хүртээд байгаа юм. Харин морь уяж эхэлснээсээ хойш Засгийн газрын тогтоолт томоохон наадмуудаас 19 айраг, түрүү хүртээд байгаа бөгөөд тэдгээрийн ихэнх нь дээд нас байгаа аж. Тиймээс баяр наадмын тухай хуульд заасны дагуу тэрээр одоо улс бүсийн наадмаас нэг айраг эсвэл түрүү хүртээд мориныхны дээд цол Тод манлай уяачийн болзол хангах юм. Энэ тохиолдолд тэрээр аймгийн Алдарт уяачаас дээд цолонд хүрсэн анхны уяач болох юм. Уг нь өнгөрсөн жил түүнийг МУ-ын Манлай уяачид тодорхойлж байсан ч, баяр наадмын тухай хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтөөс болоод олгохоос татгалзсан билээ.    

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж