Жолоодлогот загварын Дэлхийн аваргад монголчууд оролцож байна

Хуучирсан мэдээ: 2010.07.23-нд нийтлэгдсэн

Жолоодлогот загварын Дэлхийн аваргад монголчууд оролцож байна

Унгар улсын Гиула хотод өнөөдөр Жолоодлогот загварын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхэллээ. Уг тэмцээнд Монголын нисэх загварын спортын нийгэмлэгийн шигшээ багийн 11 тамирчин оролцож байгаа аж. Тэд агаарын нислэгийн Ф2Б, агаарын тулалдааны  Ф-Д ангилалд өрсөлдөж байна.
Дашрамд дуулгахад, Монголын нисэх загварын спортын нийгэмлэг нь энэ онд Олон улсын агаарын спортын холбооны жинхэнэ гишүүн болсон байна. Жинхэнэ гишүүн тул эх орондоо олон улсын тэмцээн наадам зохион байгуулах эрхтэй болсон тул ирэх наймдугаар сарын 9-14-ны өдрүүдэд “Монголын цом – 2010” тэмцээнийг зохион байгуулахаар болжээ. Уг тэмцээнд одоогийн байдлаар  БНАСАУ-аас 10 хүн, ОХУ-аас зургаан хүн, Узбекистан улсаас таван хүн, Япон улсаас хоёр хүн ирэхээр мэдүүлгээ өгөөд байгаа аж.

П.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж