Михаэль Шумахер зодог тайлахгүй

Хуучирсан мэдээ: 2010.07.23-нд нийтлэгдсэн

Михаэль Шумахер зодог тайлахгүй

Хурд хүчний гайхамшгийг мэдрүүлэгч “Формула-1” уралдаанд түүхэн амжилт тогтоосон ганцхан аварга байдаг. Тэр бол мэдээж өдгөө 41 настай Герман нисгэгч  Михаэль Шумахер юм. Тэрбээр долоон удаа аваргын цом өргөснөөрөө түүхэнд тэмдэглэгдсэн үлдсэн байдаг билээ.
Британичууд үеийн үед хүчирхэг байсаар ирсэн ч нэг нисгэгч нь дангаараа олон түрүү авч байсан тохиолдол цөөн. Тиймдээ ч Михаэль Шумахерийн амжилтыг эвдэх хэн нэгэн одоо хэр нь гараагүй байна. Алдарт нисгэгч уг нь гурван жилийн өмнө зодог тайлсан ч энэ жил их спортдоо эргэн ирсэн. Харамсалтай нь, урьдны Шумахерийн эрч хүч төдийлөн мэдрэгдэхгүй байгаад мэргэжилтнүүд янз бүрийн тайлбар хийж байна. Энэ улирлаа дуусгаад дахин зодог тайлж ч магадгүй гэх яриа гараад байсан юм. Тэгвэл Шумахер энэ үгийг няцааж ирэх жил ч мотоспортын хаан ангилалд уралдана гэдгээ албан ёсоор олон нийтэд мэдэгдлээ. Тэрбээр 2011 онд одоо хамтарч байгаа Мерседес багаасаа дахин уралдааны талбарт гарах гэнэ. “Формула-1”-ийн долоон удаагийн аварга Шумахерийн туйлын хүсэл найм дахь цомоо хүртэх. Тиймээс ч эх спортдоо эргэн ирсэн. Хүсч байгаа амжилтдаа хүрнэ гэдэгтээ тун итгэлтэй байгаагаа ярьжээ. Харин  түүний одоогийн амжилт ярьснаас нь эсрэгээрээ. Дэлхийн аварга шалгаруулах жагсаалтын есдүгээрт бичигдэж байгаа бөгөөд тэргүүн байрт яваа “МакЛарен” багийн нисгэгч Льюис Хэмилтоноос 109 оноо дутуу, харин багийн анд Нико Росбергээс 54 онооны хойно яваа юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж