Хятадуудаас шударга өрсөлдөөнд суралцана

Хуучирсан мэдээ: 2010.07.23-нд нийтлэгдсэн

Хятадуудаас шударга өрсөлдөөнд суралцана

Хятадуудаас шударга өрсөлдөөнд суралцана
Сар гаруйн өмнө УИХ-аар батлагдсан өрсөлдөөний тухай хуулийг амьдралд хэрэгжүүлэхийн өмнө тус газрынхан гадны улс орнуудын туршлагаас хуваалцаж байгаа аж.   Жишээлбэл энэ сарын 26-нд өмнөд хөрш Хятадын хэрэглэгчийн эрхийн газрын мэргэжилтнүүд өөрийн улсдаа хэрэглэгчийн эрх ашиг зөрчигдсөн тохиолдолд хэрхэн шийдвэрлэдэг талаарх туршлагаасаа хуваалцаж, олон нийтэд мэдээлэл хийх гэнэ. Энэ үеэр Хятад улсад бизнесийн үйл ажиллагаа явуулж байхдаа эрх нь зөрчигдсөн Монголчууд түүнийгээ хэрхэн сэргээлгэх талаар зөвлөмж өгөх аж. Түүнчлэн ирэх долоо хоногийн баасан бямба гарагуудад Герман улсын өрсөлдөөний байгууллагын мэргэжилтнүүд картел буюу үгсэн хуйвалдах  хэргийг хэрхэн илрүүлж, сэргийлэх талаар зааж сургах юм байна.

А.Тэлмэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж