-Улсын ерөнхий прокурорын АТГ-ын удирдлагуудтай холбоотой бичгийг УИХ яаж шийдвэрлэх гэж байгаа вэ?
-УИХ-ын дарга гадагшаа яваад өнөөдөр үдээс хойш ирэх гэж байна. Д.Дэмбэрэл дарга ирээд үдээс хойш бичигтэй танилцана.
-Хаврын чуулган завсарлаад байгаа. Тэгэхээр Ерөнхий прокурорын албан бичгийг яах бол?
-Маш нууцын зэрэглэлтэй бичиг байгаа. УИХ танилцаад шийд хэлэх байх.
Одоогоор Ерөнхий прокурорын УИХ-д илгээсэн албан бичигт ямар хариу өгөх нь ийнхүү тодорхой бус байгаа аж.
Маш нууцын зэрэглэлтэй гэх Ерөнхий прокурорын сүүлийн бичигт “Улсын ерөнхий прокурорын газраас Авлигатай тэмцэх газрын дарга, дэд дарга нар эрvvгийн хэрэгт холбогдсон тул Авлигын эсрэг хуулийн дагуу тэдгээр албан тушаалтнуудыг албан тушаалаас нь тvдгэлзvvлж шалгах асуудлыг УИХ-д тавьсан боловч хуульд заасны дагуу шийдвэр гаргаагvйн улмаас Монгол Улсын хууль зөрчигдөж, эрvvгийн хэргийг мөрдөн шалгах ажиллагаа зогсох ноцтой байдал vvсээд байна” гээд УИХ-ын Хууль зvйн байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнийн УИХ-ыг төлөөлж Улсын ерөнхий прокурорын газарт ирvvлсэн албан бичигт тэдгээр албан тушаалтнуудыг мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулахгvй байхаар чиглэл өгсөн тухай тусгасныг дурджээ.
Улсын ерөнхий прокурорын бичигт цааш нь “Хуулийг хэлбэрэлтгvй хэрэгжvvлдэг, харин шалгагдаж буй этгээдтэй тохиролцож шалгадаггvй. Энэ нь хууль зөрчсөн ноцтой vйлдэл төдийгvй хууль гажуудуулах боломж олгосон алхам болсныг Авлигатай тэмцэх газрын удирдлагуудын өнөөгийн vйл ажиллагаа харуулж байна. 2010 оны долдугаар сарын 21-нд Тагнуулын ерөнхий газрын мөрдөн байцаах албанаас Улсын ерөнхий прокурорт хандаж ирvvлсэн албан бичигт Авлигатай тэмцэх газрын удирдлагууд УИХ-ын чуулган завсарласнаас хойш мөрдөн байцаах ажиллагаанд урьдын адил саад учруулсаар байгаа тул холбогдох арга хэмжээ авч өгөхийг хvссэн албан бичиг ирvvлсэн.
Иймд мөрдөн байцаах болон прокурорын байгууллагын албаны дvгнэлт, Улсын ерөнхий прокурорын тавьсан асуудлыг ойрын хугацаанд хэлэлцэн, шийдвэрлэж өгөхийг хуулийн нэрийн өмнөөс дахин тавьж байна” гэжээ.
Д.ОЮУН