“Анод”-ыг татан буулгах шийдвэр гаргажээ

Хуучирсан мэдээ: 2010.07.23-нд нийтлэгдсэн

“Анод”-ыг татан буулгах шийдвэр гаргажээ

Монголбанк өнөөдөр 11.00 цагт уламжлалт хэвлэлийн бага хурлаа хийлээ. Хэвлэлийн бага хуралд дэд ерөнхийлөгч Д.Золжаргал, Мөнгөний бодлого, судалгааны газрын захирал Д.Болдбаатар нарын албаны хүмүүс байв.
Монголбанкны захирлуудын зөвлөл өчигдөр хуралдаж зарим асуудлыг шийдвэрлэсний нэг нь “Анод” банкийг аж ахуйн нэгжээс албадан татан буулгахаар шийдвэрлэснийг “Анод” банкны эрх хүлээн авагч С.Энхбат мэдэгдлээ. Энэ нь дампуурлыг зарлаж буй хэрэг биш, үүнийг шүүхийн байгууллага зарладаг гэдгийг мөн тэр онцолсон ба аж ахуйн нэгжээс албадан татан буулгаж байгаа гэв.
Энэ дашрамд дуулгахад, “Анод” банкны зээлдэгчдээс 40 гаруй байгуллагыг УМБГ шалгаж буй бөгөөд мөн 40 тэрбум орчим төгрөгийн зээлийг шүүхийн журмаар нэхэмжлээд байгаа гэнэ. Мөн одоогийн байдлаар дээрх банкны харилцагчдаас хохирол амссан тохиолдол байхгүй. Хадгаламжтай харилцагчдыг “Хадгаламж” банкнаас авахыг сонордуулж байна.
Монгол газар компанийн захирал Ц.Мянганбаяр Анод банкны томоохон зээлдэгчдийн нэг хэмээн ярилцах нь бий. Үүнийг Монголбанкны удирдлагууд үгүйсгэсэнгүй, “Анод” банкны чанаргүй зээлийн 10 тэрбумыг, түүнчлэн “Зоос” банкнаас 60 тэрбумыг Ц.Мянганбаяр зээлсэн асуудлыг хууль, хяналтын байгууллага шалгаж байгаа ажээ.

Б.Бямбаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж