
Нэмэлт төлбөр хийсэн хэрэглэгчид Виксомд очин “General Motors”-ын техникчдийн удирдлага, зааварчилгаагаар өөрсдийн машины моторыг угсрах болно. Угсарч дууссаны дараа тухайн хүний нэр бүхий тусгай шошгийг моторонд хадах бөгөөд Моторыг “Bowling Green”-д байдаг “General Motors”-ын өөр үйлдвэрлүү шилжүүлэх бөгөөд тэнд автомашинд тавигдах болно. “Нэг ёсондоо энэ бол Корветт жолоодогчийн мөрөөдлийн хөтөлбөр. Би өөрийнхөө 67 оны Веттэд 427 загварын хөдөлгүүр өөрөө угсрах боломж байсан бол шууд л оролцох байсан” гэж “GM-ийн олон улсын үйлдвэрлэлийг хариуцсан дэд ерөнхийлөгч Том Стефенс ярьж байна.
Ойролцоогоор 70,000 ам.доллараар зарагддаг Z06 нь 505 морьны хүчтэй, V8 загварын 7.0 литрийн хөдөлгүүртэй. Харин 110,000 ам.доллараар зарагддаг ZR1 нь 638 морьны хүчтэй бөгөөд 6.2 литрийн багтаамжтай хөдөлгүүртэй. Хэрэглэгч нь өөрөө угсарсан моторуудад “GM” бусад хөдөлгүүрийн адил 5 жил буюу 100,000 милийн баталгаа өгөх юм байна. Виксомд очих тээврийн зардлаа хэрэглэгч өөрөө хариуцах бөгөөд харин Детройтод буух буудал, хоол, хүнсний асуудлаа шийдвэрлэхэд нь “GM” туслах юм байна.
Т.Бадрах