Christian Louboutin үргэлж гутал зүүдэлдэг

Хуучирсан мэдээ: 2010.04.07-нд нийтлэгдсэн

Christian Louboutin үргэлж гутал зүүдэлдэг

Нэрт гутлын дизайнер Christian Louboutin гав ганцаархнаа байх үедээ л гайхалтай загваруудаа зохион бүтээдэг гэнэ. Өөрийгөө амархан орчин тойронд сатаарч, төвлөрч чаддаггүй гэж хэлдэг энэ дизайнерын ер бусын дэгжин гутлуудад Холливуудын бараг бүх эмэгтэй одод тэр дундаа Victoria Beckham, Sarah Jessica Parker, Beyonce Knowles нар гойд дуртай. “Би хэзээ ч хот газар загвар зохион бүтээж чаддаггүй. Франц эсвэл Португалийн хөдөө байдаг байшиндаа би ихэвчлэн өвлийн загваруудаа зохиодог. Тэнд тийм ч тав тухтай биш, жаахан хүйтэндүү байдаг. Тэр тусмаа надад таалагддаг. Харин зуны загваруудаа хувийн завин дээрээ хөвж явахдаа зохиох нь сайхан байдаг юм” гэж тэрбээр саяхан өгсөн ярилцлагадаа ярьжээ. Тэрбээр цааш нь “Би зүүдэндээ хүртэл маш их гутал зүүдэлдэг. Зүүдэлсэн загвараа зурахаар бодит байдал дээр ихэнхдээ тэнэг байдаг л даа. Гэхдээ миний зүүдний ихэнх хувь нь гутлын тухай зүүд байдаг” гэж ярьсан байна.  

Ж.Нил

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж