Ерөнхий сайдын шүүх хурал хойшловЗасгийн газрын тохируулагч агентлаг Стандарчлал, хэмжил зүйн үндэсний төвийн дарга Г.Гантөмөр одоогоос дөрвөн сарын өмнө үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн аж. Тэрбээр түүнийг ажлаас нь чөлөөлөх шийдвэрийг гаргасан Засгийн газрын тэргүүнийг “Хууль бусаар намайг ажлаас халлаа” хэмээн Ерөнхий сайд С.Батболдыг шүүхэд өгсөн байна. Иргэн Г.Гантөмөрийн нэхэмжлэлтэй эл хэргийн шүүх хурал өчигдөр Сонгинохайрхан дүүргийн шүүхэд болох байсан ч Ерөнхий сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралд оролцох боломжгүй болсон тул тодорхойгүй хугацаагаар хойшилсон байна.