Сэтгүүлчдийг “Өмнөд африкийн вувузел”-ууд гэв

Хуучирсан мэдээ: 2010.07.23-нд нийтлэгдсэн

Сэтгүүлчдийг “Өмнөд африкийн вувузел”-ууд гэв

Боливи улсын ерөнхийлөгч Эво Моралес өнгөрөгч лхагва гаригт Ла Пас хотын Армас дүүрэгт орших түүний амьдардаг өргөөний үүдэнд сэтгүүлчид хуран цугларч, уулзахыг хүсч орлилдож байгааг хараад эд нар чинь “Өмнөд африкийн вувузелууд” болчихсон байх чинь гэж хөгжилтэйгээр инээд алджээ.
Ерөнхийлөгч Моралес “Эд нар чинь тосгоны тахианууд байснаа болиод одоо бүр “өмнөд африкийн вувузел”-ууд болсон байх чинь гэж дуу чимээнд түвэгшээсэн янзгүй хөгжилтэйгээр ярьсан аж. Боливи улсын телевиз, радиогийн сэтгүүлчид ерөнхийлөгчид хандан тавьсан асуултынхаа хариуг авах гэж түүний өргөөний үүдэнд цугларч хашгиралдаж эхэлсэн ажээ.
Өнгөрсөн жил ерөнхийлөгч Эво Моралес хэвлэлийн бага хурал хийх үеэр үе үе сэтгүүлчид түүний үгийг тасалдуулж, асуулт тавьж саад учруулж байсан учир сэтгүүлчдийг “тосгоны тахианууд” хэмээн нэрлэсэн аж.
Ерөнхийлөгч хувийн хэвшлийн томоохон телевизийн сурвалжлагчдыг өөрийн улс төрийн гол өрсөлдөгчид гэж нэг биш удаа мэдэгдэж байсан юм байна.

Эх сурвалж: AFP

Бэлтгэсэн Д.Пунцаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж