Агаарт хөөрсөн азтай илжиг

Хуучирсан мэдээ: 2010.07.23-нд нийтлэгдсэн

Агаарт хөөрсөн азтай илжиг

Азов нуурын эрэгт зуны амралтаа өнгөрүүлж байсан оросууд шүхэрт зүүгдэн агаарт дүүлж буй илжгийг хараад алмайран гайхсан ажээ. Агаарт шүхрээр дүүлж буй илжиг хагас цаг нислэг хийсний дараа “газардахаас өмнө” хэдэн арван метр усанд чирэгдсэн тухай Russia Today телевиз мэдээлжээ.
Агаарт хөөрсөн хөөрхий амьтан айснаасаа болж, байнга орь дуу тавьж байжээ.
Орон нутгийн цагдаагийн газрын төлөөлөгч Лариса Тучковагийн мэдээлснээр Russia Today хувийн хэвшлийн телевиз сурталчилгаа хийх зорилгоор илжгийг шүхрээр хөөргөсөн бололтой гэсэн байна.
Шүхрээр хөөрсөн илжгийн хэрэг цагдаагийн газрын анхааралд өртөж, амьтадтай зүй бусаар харьцсан гэмт хэрэг гэж үзсэн тул хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн аж.
Орон нутгийн сонинд гарсан мэдээгээр илжиг газардахаас өмнө усан дээгүүр олон арван метр чирэгдэж, амьтайтөдийхуурай газарт гарч ирсэн байна.

Эх сурвалж: AFP

Бэлтгэсэн Д.Пунцаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж