Оросууд Монголд Ан-148 нийлүүлэхэд бэлэн гэв

Хуучирсан мэдээ: 2010.07.23-нд нийтлэгдсэн

Оросууд Монголд Ан-148 нийлүүлэхэд бэлэн гэв

Оросын онгоцны түрээсийн компани “Ilyushin Finance” Ан-148 тийрэлтэт онгоцуудыг Монголын компаниудад нийлүүлэх боломжтой бөгөөд энэ талын яриа хэлэлцээг эхлүүлэхэд бэлэн байгаа гэж Оросын Тээврийн яамны сайд Игорь Левитин ярьлаа. Уг компани мөн Монголын айрпортуудад орчин үеийн агаарын навигацын системүүд нийлүүлэхэд бэлэн байгаа гэнэ.
Ан-148 үндсэн загвар нь 70-90 зорчигчийг 5,000 км хүртэл зайд тээвэрлэх хүчин чадалтай. Уг онгоцыг Украйнийн Антонов нисэх онгоцны загвар зохион бүтээх товчоонд бүтээсэн бөгөөд Оросын Воронеж хотод угсарч, үйлдвэрлэдэг ба нэг онгоц ойролцоогоор 20 сая ам.долларын үнэтэй байдаг гэнэ. “Ilyushin Finance” компани нь Оросын “United Aircraft Corporation” компанийн салбар юм байна.

Т.Бадрах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж