Нийслэлийн хотын хамгийн алсын, бас отгон дүүргийн нэг болох Багануур
дүүргийн 30 жилийн ой өнөөдөр тохиож байна. Тус дүүрэг ойн баяраа угтан
төв талбайгаа 100 сая төгрөгийн өртгөөр тохижуулжээ. Мөн ойн өмнөхөн тус
дүүргийн Багануур ХХК-ийн экскаваторчин Б.Баатар Монгол Улсын
Хөдөлмөрийн баатар цол, уурхайчин Н.Жанцандорж Хөдөлмөрийн гавьяаны
улаан тугийн одон хүртсэн байна. Түүнчлэн тус дүүргээ ойгоо тохиолдуулан
маргааш нөгөөдөр хоёр өдөр эрийн гурван наадам зохиохоор болжээ. 256
бөх барилдуулах бөгөөд одоогийн байдлаар Увс, Сүхбаатар, Төв аймгийн
бөхийн галынхан оролцохоо мэдэгдээд байгаа гэнэ. Мөн зургаан насны морь
уралдуулах юм байна.

Д.Цээнэ