Бэкхэмийн ачаар Lego-гийн борлуулалт “тэсэрчээ”

Хуучирсан мэдээ: 2010.07.23-нд нийтлэгдсэн

Бэкхэмийн ачаар Lego-гийн борлуулалт “тэсэрчээ”

Зураг дээрх энэхүү Lego-гоор хийсэн Таж Махал 300 ам.долларын үнэтэй бөгөөд Lego Group компанийн хамгийн гайхалтай, гарын дүй шаардсан, нарийн бүтэцтэй, бүх цаг үеийн шилдэг борлуулалттай тоглоомоор тодрох бололтой.
5922 хэсгээс бүтэх Lego Таж Махалыг “lego-ны уран барилгачин” бүтээсэн бөгөөд зөвхөн Lego компанийн онлайн дэлгүүрээс захиалж, худалдан авах боломжтой гэнэ. Харин дэлхийн хөлбөмбөгийн төдийгүй загварын бэлгэ тэмдэг болсон Дэвид Бэкхэм нэгийг худалдаж авсан байна. Тэрбээр саяхан фенүүдтэйгээ хийсэн вэбчатын үеэр lego-гоор тоглож, янз бүрийн зүйл хийх туйлын дуртайгаа илэрхийлсэн байна. Бэкхэм мөн “Хэрвээ би хөлбөмбөгч болоогүй байсан бол Lego-гоор юм хийдэг барилгачин болох байсан” гэжээ.
Харин алдарт хөлбөмбөгчний хэлсэн энэ хэдхэн үгнээс хойш Lego компанийн бяцхан Таж Махалын борлуулалт огцом өсч, нэг өдрийн дотор 663 хувиар өссөн байна. Энэ талаар Их Британи дахь Lego группын салбарын хэвлэлийн төлөөлөгч Эмма Овен мэдэгдсэн бөгөөд мөн Дэвид Бэкхэм болон түүний гэр бүлийнхэн Lego-ны “хоббитой” учир тэднийг Данийн Биллунд хотод орших компанийн төв байрандаа урьсан байна. Харин хөлбөмбөгч одоогоор хариу өгөөгүй байна.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж