
Дэлхийн программ хангамжийн салбарт толгой цохидог Microsoft корпораци өнөөдөр санхүүгийн жилийн дөрөвдүгээр улирлын тайлангаа танилцуулсан байна. Санхүүгийн тайлан тун таатай, эерэг нөлөөтэй гарсан бөгөөд тодруулбал, тус корпораци гурван сарын хугацаанд нийт 16,04 тэрбум ам.долларын орлого олсноос 4,52 тэрбум нь цэвэр ашиг гэнэ. Орлого болон ашгийн хэмжээ өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад 22 болон 48 хувиар өссөн байгаа юм.
Microsoft-ын Windows 7 үйлдлийн систем хэрэглэгчдийн таашаалд бүрэн нийцэж, чамгүй амжилт дагуулсан бөгөөд нийт 175 сая гаруй хувь борлогдсон нь компанийн санхүүгийн тайлан ийм таатай үр дүн үзүүлэх гол хүчин зүйл болжээ. Мөн худалдаанд гараад удаагүй байгаа Office 2010 программ хангамж ч голлох нөлөөг үзүүлсэн байна.
С.Цэлмэг