
ЯаЯа Туре шинэ багтаа туйлын сэтгэл хангалуун байгаагаас гадна Английн ногоон талбайг сонгох нэгэн сонирхолтой шалтгаан байснаа нуусангүй. Тэр нь английн фанатууд зүрх сэтгэлээсээ хөлбөмбөгийн спортыг хайрлаж, дэмждэг нь ЯаЯад тун таатай сэтгэгдэл төрүүлдэг гэнэ. Тэрбээр “Би Арсеналд хоёр сая орчим тоглосон. Тэр үед л англичууд бүгд хөлбөмбөгт хайртайг мэдэрсэн. Энэ үнэхээр гайхалтай” хэмээн ярьжээ.