
Монголын Уран Зургийн Галерей, Мобиком Корпарацийн Монгол контент компанитай хамтран олон нийт, хүүхэд залуучуудад дүрслэх урлагаар дамжуулан гоо зүй, урлагийн боловсрол олгох зорилгоор галерейн сан хөмрөгт хадгалагдаж байгаа үе үеийн уран бүтээлчдийн үнэт, ховор, шилдэг уран зургуудыг гар утсандаа татаж авах үйлчилгээг хэрэглэгчиддээ хүргэж эхэллээ. Хэрвээ таны татаж авахыг хүссэн уран зураг уг контентед багтаагүй бол
munkhbayasgalan@art-gallery.mn цахим шууданд санал хүсэлтээ илгээх боломжтой юм байна шүү. Мөн та контентед багтсан уран зургуудыг харахыг хүсвэл
www.mobile.gogo.mn хаягаар орох бөгөөд Монголын Дүрслэх Урлагийн талаар илүү их мэдээллийг
www.art-gallery.mn цахим хуудсанаас авч болох нээ.
Г.Даша