Нисгэгчид цаг агаар мууг мэдээгүй гэв

Хуучирсан мэдээ: 2010.07.22-нд нийтлэгдсэн

Нисгэгчид цаг агаар мууг мэдээгүй гэв

Фото: ISRA.com/AP

щОросын Смоленскийн хавьд өнгөрсөн дөрөвдүгээр сарын 10-нд сүйрсэн Польшийн ерөнхийлөгчийн онгоцны нисгэгчид «Северный» нисэх буудалд онгоц бууж болохгүй манантай байсан тухай мэдээллийг аваагүй гэнэ.
Энэ тухай тэр таамаглал ихтэй онгоцны ослын хэргийг мөрдөж байгаа Засгийн газрын Польшийн комиссийн төлөөлөгчид мэдэгджээ. Польшууд ерөнхийлөгчийн онгоц Польшоос нисэхээс өмнө цаг агаарын таагүй нөхцлийн тухай  мэдээг авах ёстой байсан тэгсэн бол Смоленскт хийх нислэгийг зогсоон эмгэнэл гаргахгүй байсан гэж зүтгэж байгаа юм.

Үүний зэрэгцээ Польшийн тал сүйрсэн онгоцны бичлэг жинхэнэ эсэхийг шалгах ажээ. Польшийн мөрдөн байцаагчид оросууд бичлэгийг монтажлан засварласан гэж сэжиглэж байна. Өмнө нь амь үрэгдсэн ерөнхийлөгчийн ихрийн өрөөсөн Ярослав Качиньский аллагыг Польшийн  Засгийн газар захиалсан гэж буруутгасан байлаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж