Парисийнханд далай явах хэрэггүй боллоо

Хуучирсан мэдээ: 2010.07.22-нд нийтлэгдсэн

Парисийнханд далай явах хэрэггүй боллоо

Фото: ISRA.com

Дал мод, элс, халуун орны баяр баясгалан энэ бүгд нь өнөөгийн халуунд ажлаа орхин далайд амарч чадахгүй европчуудад сайхан байх нь мэдээж. Тийм зундаа Парисаас гарч чадахгүй ажилтай хүмүүст зориулан хотын захиргаа нийслэлийн төвд халуун орны диваажингийн хэсгийг бүтээж өглөө.
Сена мөрний эрэгт жинхэнэ цэвэр элс авчран наранд шарлагийн бараг хоёр км-ын зурвасыг бүтээжээ. Тэр нь далайн эргээс дутахааргүй, цагийг сайхан өнгөрөөх боломжийг өгч байна.
Хотын эрх баригчид ийм маягаар зочид, жуулчдад шинэ зуны Парисийг нээж байгаа гэж хэлэв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж