Мубарак бух мэт эрүүл

Хуучирсан мэдээ: 2010.07.22-нд нийтлэгдсэн

Мубарак бух мэт эрүүл

Фото: ISRA.com/AP

Египетийн ерөнхийлөгчийн биеийн байдал муудаж байгаа яриа цуу нь огт худал гэж тус улсын Сурталчилгааны сайд Анас Аль-Факи мэдэгдлээ. Энэ жилийн дөрөвдүгээр сард ерөнхийлөгч Мубарак Германд очин цөсөө авахуулснаас хойш бие нь сайжирсан гэдэг түүний эмч нар итгэлтэй байгаа гэнэ.
Дэлхий даяар Мубаракийн биеийн байдлыг сонирхож байгааг манайхан сайн ойлгож байна. “Манай лидер улс төрийн асар их нөлөөтэй хүн ба Египет бүс нутгийн тогтвортой байдлын үндсэн нөхцөл нь болдог” гэж сайд санууллаа.
Барууны тагнуулын албад Египетийн ерөнхийлөгчийн эрүүл мэндийн байдлыг ихээхэн анзаарах болжээ. Тэд түүнийг нойр булчирхайн хорт хавдартай учир 2011 оны сонгуулиа хүрэлгүй нас барна гэж үзсэн тухай «The Washington Times» сонин бичсэн байлаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж