Хятад Америкаас бас нэг үзүүлэлтээр түрүүлэв

Хуучирсан мэдээ: 2010.07.22-нд нийтлэгдсэн

Хятад Америкаас бас нэг үзүүлэлтээр түрүүлэв

Олон улсын эрчим хүчний агентлагийн (ОУЭХА) жилийн тайланг долдугаар сарын 21-нд нийтэлжээ. Тайлангаар эрчим хүчний нөөцийн хэрэглээгээр Хятад Америкийн ардаа орхин дэлхийн лидер болсон байна. Улс орны нийт хэрэглээгээр зуу гаруй жил АНУ дэлхийн лидер байлаа.
Энэ тухай The Wall Street Journal сонин даваа гаригийн дугаартаа өгүүлжээ. Тайланд тэмдэглэснээр өнөөдөр Хятад нефтьд харьцуулснаар 2,252 тэрбум тоннын хэмжээний эрчим хүч хэрэглэж байгаа нь 2,17 тэрбум тонны хэрэглээтэй АНУ-аас дөрвөн хувиар их байна. Нэг хүнд ноогдох цахилгааны хэмжээгээр АНУ өмнөхийн адил лидер бөгөөд хятад хүнээс нэг америк хүн тав дахин их цахилгаан хэрэглэж байна.
Арван жилийн өмнө Хятадын эрчим хүчний хэрэглээ нь АНУ-ын хэрэглээний талаас арай илүүхэн байжээ.
ОУЭХА-ийн ерөнхий эдийн засагч Фатих Бироль үзэхдээ Хятад энэ салбарт тэргүүлж эхэлснээр эрчим хүчний шинэ эрин эхэлж байна гэв. Хятадыг лидер болоход нь даяарчлалын эдийн засгийн хямрал тус болов. Сануулахад, АНУ нефтийн хэрэглээгээр Хятадаас түрүүлэн хоногт 10 сая орчим баррелийг илүү хэрэглэн үзүүлэлт нь 19 сая баррель байгаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж