Өсвөр насныхны хамгийн хайртай дуучин болох Taylor Swift шинэ цомгоо гаргах болсон тухайгаа мэдээлжээ. Тэрбээр энэхүү цомогтоо багтах дуунууд дээр хоёр жил ажиллаж байгаа гайхалтай бүтээл болно гэдэгт итгэлтэй байгаа гэнэ. Дуучин бүсгүй шинэ цомгоо “Speak Now” хэмээн нэрлэхээр болсон ба энэ нь түүний гурав дахь цомог нь юм. Түүний анхны цомог нь “Taylor Swift” нэртэй гарсан ба 2006 онд худалдаанд гарсан даруйдаа олон мянган хувиар борлогдон нэр алдрыг авчирсан. Харин 2008 онд гаргасан “Fearless” цомог нь түүнд хамгийн олон хувь борлогдсон цомгоор шалгарч байсан аж.
Харин түүний шинэ цомгийг өмнөх хоёр цомгийн амжилтаа эвдэж чадна хэмээн мэргэжилтнүүд таамаглаж байгаа ба Taylor Swift ирэх аравдугаар сарын 25-нд цомгийн нээлтээ хийхээр товложээ.
Н.НАРАН