Загварын нэртэй брэндүүд санхүүгийн уналтанд ороод байгаа тухай мэдээлэл ар араасаа цуварч байна.
Хувцас загварын нэр хүнд бүхий “Liz Clairborne” компани өнгөрсөн онд 90 сая ам.долларын алдагдал хүлээсэн аж. Үүнээсээ болж үйлдвэрлэл нь хүнд байдалд ороод байгаа ба Америк болон Пуэрто-Рикод байрладаг 87 дэлгүүрээ хаагаад байна.
Компанийн удирдах ажилтан “Манай брэндийн хувцас чанартай материалаар хийгддэг учир үнийн хувьд харьцангуй өндөр гардаг. Харин сүүлийн гурван жилийн хугацаанд дэлхийн хэмжээнд санхүүгийн хямрал нүүрэлсэн нь манай барааны борлуулалтанд шууд нөлөөлсөн. Бид энэхүү байдалтай уялдуулан маркетингийн шинэ бодлого боловсруулан ажиллаж байна. Удахгүй манай компанийн ажил хэвийн болно гэдэгт итгэлтэй байна” хэмээн мэдэгджээ.
Н.Наран