Катя Пушкарева өөр дүрд

Хуучирсан мэдээ: 2010.07.22-нд нийтлэгдсэн

Катя Пушкарева өөр дүрд

Нэгэн үе Монголын үзэгчдийг телевизээсээ салж чадахгүй болтол нь уруу татаж байсан “Хөөрхөн төрөх албагүй” олон ангит уран сайхны киноны гол дүрийг бүтээсэн жүжигчин Нелли Увароваг ОХУ төдийгүй Монголын олон үзэгчид Катя Пушкаревагаар нь хүлээн авдаг. Тэгвэл түүний бас нэгэн сонирхолтой дүрийг та бүхэнд танилцуулж байна.

Тэрбээр “Хаалттай орон зай” хэмээх кинонд 17 настай эмо урсгалын, хар үстэй, бүх биеэрээ пирсиг хийлгүүлсэн, нүүрээ тод будсан охины дүрийг бүтээсэн байна. Энэ киноноос та сул дорой, гэнэн, сайхан сэтгэлтэй бас аймшигтай царайтай Катяг олж харахгүй аж. Жүжигчин Нелли 17 настай охин, 30 гарсан эмэгтэй, царай муутай нарийн бичгийн дүрийг ч тэр ямар ч дүрийг хүмүүсийн сэтгэлд хоногштол гайхалтай хувирч чаддаг, чадварлаг жүжигчдийн нэг юм. Ингээд та бүхэн Катя Пушкаревагийн буюу жүжигчин Нелли Уваровагийн өөр нэгэн төрхийг энд дарж үзнэ үү.


М.Урин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж