Байнгын хороо мэдээлэл хийлээ | News.MN

Байнгын хороо мэдээлэл хийлээ

Хуучирсан мэдээ: 2010.07.22-нд нийтлэгдсэн

Байнгын хороо мэдээлэл хийлээ

Байнгын хороо мэдээлэл хийлээ
Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо нь УИХ-ын 2010 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд хууль хугацаанд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд хууль, бусад шийдвэрийн төслийг хэлэлцүүлэх бэлтгэлийг ханган, УИХ-ын хяналтын чиг үүргийг хэрэгжүүлсэн талаараа мэдээллээ.
Энэ хугацаанд Байнгын хороо 22 удаа, нийт 29 цаг хуралдаж, Байнгын хороо болон дэд хорооны хуралдаанаар 38 асуудал, 8 гэрээ конвенцийг хэлэлцэн санал дүгнэлтийг Засгийн газарт хүргүүлсэн байна. Ажлын хэсэг 9 удаа хуралджээ. Байнгын хорооны даргын хэлснээр энэ хаврын чуулганы хугацаанд өмнөх үеийнхээс хамгийн ачаалалтай ажилласан гэнэ.
Мөн хугацаанд хэлэлцүүлж батлуулсан хамгийн томоохон төсөл нь шинээр боловсруулсан Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалыг батлуулсаныг онцоллоо.  Долоон сар гаруйн турш хэлэлцсэн үзэл баримтлалын шинэчилсэн төсөл батлагдсанаар Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлыг бататгах, аюулгүй байдлыг хангах, төрий бүх шатны бодлого, аюулгүй байдлыг хангах, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх эрх зүйн шинэ орчин бүрдэнэ гэж үзэж байгаа юм.

Б.Энхмандах

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж