Оросын Думын зовлон УИХ-тай ижил

Хуучирсан мэдээ: 2010.07.22-нд нийтлэгдсэн

Оросын Думын зовлон УИХ-тай ижил

Манай УИХ ирцээ гүйцээх гэж хамаг цагаа барсаар ээлжит чуулганаараа хэлэлцэхээр төлөвлөсөн асуудлынхаа ард гарч чаддаггүй. Саяхан өндөрлөсөн хаврын чуулганаар л гэхэд УИХ-ын Сонгуулийн хууль, Жэндерийн тэгш байдлын тухай хууль гээд томоохон хуулиудаа баталж амжсангүй. Сонгуулийн тогтолцоогоо тохирч чадаагүй нэг шалтгаан байгаа боловч гол нь ирц бүрдээгүйгээс болоод амжуулаагүй тал бас бий.  
Тэгвэл ОХУ-ын Төрийн Дум бас тийм зовлонг амсч байна. Думын депутатуудын ирцийг гүйцээх гэж спикер нь зовохоос гадна Ерөнхийлөгч Д.Медведев ч баталж буй хуулийн чанарт гишүүдийн идэвхгүй байдал сөргөөр нөлөөлж буйг хатуухан шүүмжилжээ. Төрийн Думын дэд дарга, манайхны сайн танил В.Жириновский тамирчид болоод бизнесмэнүүдийг депутатын тооноос хасъя гэсэн санал гаргасан байна. Учир нь тэд хурлыг хамгийн их хийдүүлдэг гэнэ. “Тэдний байх газар цэнгэлдэх хүрээлэн, банк, бизнесийн орчин юм байна. Тиймээс тэндээ л орон зайгаа эзлэх хэрэгтэй” гэж тэрбээр хатуу сануулжээ.
УИХ-д ч бизнесмэн гишүүд хурал таслах нь цөөнгүй . Хаа газрын парламентын зовлон ижил байдаг ажээ.

Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж