Хакухо өнөөдөр Китатайкитай барилдана

Хуучирсан мэдээ: 2010.07.22-нд нийтлэгдсэн

Хакухо өнөөдөр Китатайкитай барилдана

Японы мэргэжлийн сумо бөхийн долдугаар сарын нагоя башёгийн 12 дахь өдрийн барилдаан өнөөдөр болно.
Зуун хувийн амжилтаар башёг ганцаараа тэргүүлж буй их аварга Хакухо М.Даваажаргал өнөөдөр баруун жигүүрийн маэгаширагийн дөрөв дэх бөх Китатайкитай барилдахаар оноолт таарсан байна. Манай бусад бөхчүүдийн тухайд озэки Харумафүжи Д.Бямбадорж сэкиваки Кисэносатотой, Какурюү М.Ананд зүүн жигүүрийн маэгаширагийн тэргүүн бөх Точиозантай барилдах бол комүсүби Хакуба А.Өнөржаргал, Кёкүтэнхо Н.Цэвэгням нар хоорондоо, мөн Токитэнкү А.Хүчитбаатар, Асасэкирюү Б.Дашням нар хоорондоо барилдахаар оноолт таарчээ. Түүнчлэн өнөөдрийн барилдаанд Токүсэгава Б.Ганболд Такэказэтай, Моконами Г.Базарсад Шимоторитой, Тамаваши Б.Мөнх-Оргил Гагамарутай, харин Шотэнро Д.Нямсүрэн жюүрёгийн тэргүүн бөх Сагацүкасатай тус тус учраа тааран барилдах юм.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж